Техник, технологи

"Жаст Ойл" ХХК  стандартын шаардлагыг бүрэн хангасан, байгаль орчиндоо ээлтэй технологийг хэрэглэхийг үйл ажиллагаандаа байнга мөрдлөг болгон ажилладаг.

ШТС-уудынхаа үйл ажиллагааг компанийн төвөөс хянан зохицуулж, шуурхай удирдлагаар хангах зорилгоор 24 цагийн хяналтын камерийн системийг суурилуулан ажиллуулж эхэлсэн нь ШТС-уудынхаа ажил үйлчилгээг сайжруулах, хэрэглэгчдийн гомдол, саналыг шуурхай барагдуулж ажиллах чиглэлд техник, технологийн дэвшилтэт ажил болов. 

Газрын тосны бүтээгдэхүүний агуулахуудаа олон улсын стандарт, дэлхийн жишигт бүрэн нийцсэн автомат төхөөрөмж бүхий агуулах болгохоор 2008 онд эхлүүлсэн ажлын дүнд 2010 онд Улаанбаатар хот дахь Газрын тосны бүтээгдэхүүний 1-р агуулахын автоматжуулалтын ажил бүрэн дуусч, улсын комисст хүлээлгэн өгсөн ба энэ нь Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүн импортлогч компаниудын бааз, агуулахуудын дунд тэргүүлэх техник технологийн шинэчлэлтийн ажил гэж хүлээн зөвшөөрөгдөн үнэлэгдлээ. 

Энэхүү автоматжуулалтын дүнд газрын тосны бүтээгдэхүүн хүлээн авах, ачих ажиллагаа бүрэн автоматжуулагдсаны зэрэгцээ агуулахын багтаамжийг 2000 м3-аар өсгөж, хүлээн авах бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэн, технологийн бүх ажиллагааг төвөөс автоматаар удирдах, нөөцлөх саван дахь бүтээгдэхүүний хэмжээ, дулааны тухай мэдээллийг шуурхай авах болон орлого, зарлагын хөдөлгөөнийг компьютерээр хянах боломж бүрдэв. 

Жилийн 4 улиралтай Монгол орны цаг уурын онцлогт тохирсон газрын тосны бүтээгдэхүүнийг оруулж ирэх, импортолсон бүтээгдэхүүн нь өвлийн болон зуны хэрэгцээний шаардлагыг бүрэн хангасан эсэхийг бүрэн тодорхойлох боломжийг орчин үеийн, бүрэн тоноглогдсон лаборатор нь хангуулж байдаг болно. Энэхүү лабораторийн тусламжтайгаар импортоор хүлээн авсан, агуулахад хадгалагдаж байгаа болон агуулахаас хэрэглэгчдэд нийлүүлж байгаа газрын тосны бүтээгдэхүүнд өдөр тутам чанарын хяналтыг гүйцэтгэж, хэрэглэгчдийг чанарын шаардлага хангасан, найдвартай бүтээгдэхүүнээр ханган ажиллаж байна.