Нээлттэй ажлын байр

“ЖАСТ ОЙЛ” ХХК ДАРААХ АЖЛЫН БАЙРУУДАД АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

  • Манай компанийн чадварлаг менежментийн баг, нөхөрсөг хамт олон, ажлын тав тухтай орчин, зах зээлд өрсөлдөхүйц цалин хөлс, урамшууллын бодлогоор таныг угтан авч, хамтран ажиллахад бэлэн байна.

Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага:

  • Хувийн зохион байгуулалт сайтай
  • Харьцааны соёлтой
  • Багаар ажиллах чадвартай
  • Хэрэглээний программуудыг сайн эзэмшсэн
  • Ажлын ачаалал даах чадвартай
  • Цаашид тогтвор суурьшилтай ажиллах

АЖЛЫН БАЙРНЫ НЭР: ШТС-ЫН ТҮГЭЭГЧ

АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ҮНДСЭН ШААРДЛАГА:

  • Бүрэн дунд буюу түүнээс дээш боловсролтой байх

  • Техник хэрэгсэл дээр ажиллах, харьцах чадвартай байх

  • Хөнгөн шуурхай, ажлын ачаалал дааж ажиллах чадвартай

Дээр дурьдсан ажлын байруудад тавигдах үндсэн болон нийтлэг шаардлагыг хангасан гэж үзэж буй ажил горилогч 2013 оны 05 дүгээр сарын 10-ны өдрийг дуустал онлайнаар анкет илгээх, эсвэл анкетыг татан авч бөглөн, бүрдүүлэх материалын хамт“Жаст Ойл” ХХК-ийн төв байранд авчирч өгөх боломжтой.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  • Их, дээд сургууль төгссөн диплом болон мэргэжлийн үнэмлэхний хуулбар /нотариатаар баталгаажуулсан/
  • Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатаар баталгаажуулсан/
  • Оршин сууж буй хорооны тодорхойлолт
  • Ажил эрхэлж байсан бол ажлын газрын тодорхойлолт

Жич: Зөвхөн эхний сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчидтой холбоо барина.

ЕРӨНХИЙ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС

Хаяг: СБД, 10-р хороо, Их тойруу-14, “МТ-2" байр 2 давхарт

Харилцах утас: 7810-1030

Анкет татах Анкет бөглөх