Гүйцэтгэх захирлын мэндчилгээ

Жаст ойлХХК-ийн үйл ажиллагаатай танилцахыг зорьж энэхүү хуудаст зочилж буй Танд талархал илэрхийлье.

Манай компани 1996 онд анх үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн зам тээвэр, эрчим хүч, уул уурхай, газар тариалан, барилга зэрэг эдийн засгийн бүхий л салбаруудын газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээг тасралтгүй найдвартай хангаж, улс орны томоохон бүтээн байгуулалтанд өөрийн хувь нэмрийг оруулсаар ирлээ.

Газрын тосны бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлт, түгээлтийг олон улсын стандартанд нийцүүлэн явуулснаар 2011 онд Монгол улсын газрын тосны бүтээгдэхүүний салбарын “ШИЛДЭГ КОМПАНИ”, 2012 онд Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТанхимаас хамтран шалгаруулдаг ТОП-150 аж ахуйн нэгж байгууллагын эхний 20-т шалгарсан нь манай хамт олны бахдам амжилт юм. 

Бид цаашид хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх,  бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг бүрэн хангах зорилгоор олон улсын  чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2010 стандартыг нэвтрүүлэхээр зорин ажиллаж байгааг дуулгахад таатай байна. 

Бидний оршин тогтнохын үндэс болсон нийт хэрэглэгчид болон бидний амжилтын гол түлхүүр болсон компанийнхаа нийт ажилтнууд та бүхэнд чин сэтгэлийн талархал дэвшүүлье.

Бид ямагт Та бүхний итгэлийг хүлээсэн, найдвартай түнш байхын төлөө хичээн ажиллах болно.

Та бүхэнд сайн сайхныг хүсье!


Contact Form