Архангай аймгийн Цэнхэр суманд ШТС нээлээ

Бид хэрэглэгч та бүхэндээ улам ойртож энэ жилийн ээлжит нэгэн Шатахуун түгээх станцийг Архангай аймгийн Цэнхэр суманд шинээр нээж үйл ажиллагаагааг нь эхлүүллээ. Тус суманд бусад компанийн шатахуун түгээх станцууд үйл ажиллагаа явуулдаггүй ба Жаст ойл шатахуун түгээх станцийг барьснаар нутгийн иргэд таатай хүлээж авч байлаа.
Энэхүү нээлтийн арга хэмжээний үеэр Цэнхэр сумын иргэдийн дунд сугалаат худалдааг зохион байгуулж нээлтийн арга хэмжээний үеэр азтангуудыг тодруулж олон төрлийн шагналууд гардуулан өглөө.
Мөн бид хамт олон, хамтрагч байгууллага, аж ахуйн нэгжид зориулан 4%-ийн хөнгөлөлтийн картыг санал болгож байгаа билээ. Энэхүү картны давуу тал нь байгууллагын үргүй зардлыг багасгаж бэлэн мөнгөнөөс үүдэн гарах аливаа эрсдлийг арилгах, мөнгөний зарцуулалтаа хянах боломжтойгоороо онцлог юм.
Мөн хэрэглэгч Та бүхэн Хадгаламж банкны бүх төрлийн VISA картаар Жаст ойлын ШТС-уудаар үйлчлүүлснээр литр тутамдаа 45- 60 төгрөгний хөнгөлөлтийг эдлэх боломжтой зэрэг үйлчилгээнүүдийг нэвтрүүлээд байна.

2012 оны 9 сар